ТОДРУУЛГА: Согтуугаар автомашин жолоодвол 10 саяар торгоно гэдэг ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Согтуугаар автомашин жолоодвол 10 саяар торгоно гэдэг ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ

/2023.01.03/ "Согтуугаар автомашин жолоодвол 10 сая төгрөгөөр торгоно, төлөхгүй бол хоёр жил ажил хийнэ" гэх мэдээллийг иргэд шүүмжлэлтэйгээр хүлээн авч байна.

Уг мэдээллийг бид Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, "Одоогоор согтуугаар автомашин жолоодсон иргэнд Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1 дэх заалтаар шийтгэл оногдуулж байна. Тодруулбал, 400 мянган төгрөгөөр торгож, 1 жилийн хугацаагаар жолоодох эрхийг нь хасаж байгаа.

Хэрэв жолоо барих эрхгүй атлаа согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон бол шүүхийн шийдвэрээр 7-30 хоног баривчилна" гэсэн юм.

БНАСАУ-ын Удирдагчийн дараа орох албан тушаалтнаа ажлаас нь халжээ
БНАСАУ-ын Удирдагчийн дараа орох албан тушаалтнаа ажлаас нь халжээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.