/2023.01.02/ Нэгдүгээр төрөх эмнэлгийн эмч нар харьяаллын дагуу үйлчлүүлэхээр ирсэн жирэмсэн эмэгтэйг оруулалгүй саатуулж, улмаар машинд амарсан гэх мэдээлэл цахим орчинд түгэж байна.
Бид үүнтэй холбоотойгоор ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулга авлаа. Тэрээр, "Тухайн эхийг төрүүлэхгүй гэж татгалзсан зүйл байхгүй. Нөхөр гэх хүн нь анх эмнэлгийн хаалгаар орж ирэхдээ хаалга андуурч, буруу хүлээн авахад орж ирсэн. Хоёр дахь удаагаа орж ирээд "Манай эхнэр төрөх гээд байна" гэж хэлсэн. Эмнэлгийн ажилтнууд жирэмсэн эхийг хаана байгааг асуухад юу ч хэлэхгүйгээр буцаад гарчихсан юм байна лээ. Уг иргэний автомашин төв зам дээр зогсчихсон байсан. Улмаар хоёр эх барих эмч автомашин дээр очиход хүүхдийн толгой цухуйчихсан байсан. Тиймээс эхийг машинд төрүүлэхээс өөр аргагүй болсон юм байна лээ. Харин төрсний дараа эхэсийг нь эмнэлэгт хэвтүүлж гаргасан гэв.
Мөн тэрээр, "Нэгдүгээр төрөх эмнэлэгт харьяалалын дагуу төрөх ёстой гэсэн зүйл байхгүй. Аль ч хороо дүүргийн иргэнийг хүлээж авах боломжтой байдаг" гэлээ.