Үндсэн хуулийн өдөрт зориулсан оюутны эрдэм шинжилгээний хурал болно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндсэн хуулийн өдөрт зориулсан оюутны эрдэм шинжилгээний хурал болно

/2023.01.02/: Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсны 31 жилийн ойн өдөр энэ сарын 13-ны өдөр тохионо.

Энэ өдрийг угтан Улсын Их Хурлын Тамгын газраас оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан шинэ Үндсэн хууль, түүний ач холбогдлыг оюутан залуучуудад таниулах, Үндсэн хуулийн судлалыг хөгжүүлэх, эрх зүйч бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутнуудын энэ чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх идэвх эрмэлзлийг дэмжихэд зориулж уг эрдэм шинжилгээний хурлыг Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран “Үндсэн хууль ба Монгол Улсын хөгжлийн зорилтууд” сэдвийн хүрээнд байгуулна.

Эх сурвалж: УИХ

Монголын тамирчдын 2023 онд оролцох тэмцээнүүдийн хуваарь
Монголын тамирчдын 2023 онд оролцох тэмцээнүүдийн хуваарь
 
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.