/2023.01.02/: 2023 онд Монголын тамирчдын оролцох боломжтой томоохон тэмцээнүүдийн хуваарийг Монголын Үндэсний Олимпын хорооноос гаргажээ.
Энэ онд дөрвөн том наадам манай тамирчдыг хүлээж буй. Эдгээрээс наймдугаар сард Улаанбаатар хотноо болох Зүүн Азийн залуучуудын наадам нь ес, аравдугаар сарыг дамнан үргэлжлэх хамгийн чухал арга хэмжээ байх болно.
Манай тамирчид эдгээр тэмцээнээс гадна олимпын эрх олгох томоохон тэмцээнүүдэд оролцох зэргээр 2023 оныг завгүй өнгөрүүлэх төлөвтэй байна.
Эх сурвалж: МҮОХ