/2023.01.02/ МАН-ын бүлэг өнөөдөр худалдаж, мэдээлэл хийлээ.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Өнөөдрийн хурлаар үнийн өсөлт, Засгийн газар, УИХ нүүрсний хулгайтай хэрхэн тэмцэх талаар болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцлээ. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн шийдвэр гаргалаа.
Нэгдүгээрт, үнийн өсөлт импортоос хамаарч буй. Тиймээс импортыг нэмэх чиглэлд онцгой анхаарал тавих ёстой гэж үзэж байна.
Хоёрдугаарт, Засгийн газар, УИХ нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар манлайлал үзүүлж ажиллах ёстой. Энэ хүрээнд Авлигын тухай хууль, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулиудад тодорхой өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай байна. Тиймээс УИХ, Засгийн газраас хамтарсан ажлын хэсэг гаргаж хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгтэй гэж үзлээ.
Гуравдугаарт, цаашид томоохон бүтээн байгуулалттай холбоотой шууд гэрээ байгуулах бол УИХ-аар хэлэлцдэг байх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ гэв.