“ЭТТ“ ХК-иас өвсний нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ЭТТ“ ХК-иас өвсний нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлжээ

/2022.12.27/: “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас орон нутагтай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу Өмнөговь аймаг, Цогтцэций сумын өвөлжилтийн бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлсээр ирсэн.

Энэ жилийн хувьд 3500 боодол ногоон өвсийг орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажилд дэмжлэг болгон салбарын захирал Н.Эрдэнэхуяг болон холбогдох мэргэжилтнүүд Цогтцэций сумын Засаг дарга Г.Бацмаад хүлээлгэн өглөө.

Сумын Засаг дарга Г.Бацмаа “Энэ жилийн хувьд өвөлжилт хүндрэх цаг агаарын урьдчилсан мэдээ гарсан. Говийн бүсэд, цаг агаарын хүнд нөхцөлд мал ахуйгаа эрхэлдэг малчдад энэхүү дэмжлэг маш чухал. Та бүхэнд орон нутагтай хамтран ажилласанд талархаж байна” гэв.

Эх сурвалж: ЭТТ

Э.Болормаа: “Монголд айлчлах жил“ аяны анхны томоохон арга хэмжээг Ховд аймаг зохион байгуулна
Э.Болормаа: “Монголд айлчлах жил“ аяны анхны томоохон арга хэмжээг Ховд аймаг зохион байгуулна
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.