Э.Болормаа: “Монголд айлчлах жил“ аяны анхны томоохон арга хэмжээг Ховд аймаг зохион байгуулна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Болормаа: “Монголд айлчлах жил“ аяны анхны томоохон арга хэмжээг Ховд аймаг зохион байгуулна

/2022.12.27/ “Invest Khovd forum”, “Мөнгөлөг шагшуурга” үйл ажиллагаа 2023 оны нэгдүгээр сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Энэ талаар Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрээр:

-Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг дэмжих ажил зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд бид дээрх үйл ажиллагааг хийх гэж байна. “Мөнгөлөг шагшуурга” нь Хар ус нууранд болдог арга хэмжээ юм. Морин чарганы үйлчилгээ, залуучуудад зориулсан мөсөн дээрх шоу, нүүдэлчин соёлыг харуулсан томоохон арга хэмжээг зохион байгуулна.

Үүнээс гадна Монгол Улс 2023-2025 оныг "Монголд айлчлах жил" болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор хамгийн анхны аялал жуулчлалын арга хэмжээг манай аймаг зохион байгуулах гэж байна. Энэ утгаараа нэлээд ач холбогдол өгч ажиллаж байна. Арга хэмжээ нийт 4 хоногийн турш үргэлжилнэ. Мөн залуучуудыг хөгжүүлэх, орон нутгийн иргэдэд мэдээлэл өгөх үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.

Өмнөх жилүүдэд “Мөнгөлөг шагшуурга” арга хэмжээнд 13 мянга орчим жуулчин ирдэг байсан. Энэ жил зүүн, төвийн бүс болон гадаад иргэдийг татах тал дээр нэлээд анхаарч байна. Бид мөсөн дээр ямар ч машин явуулахгүй. Отоглох цэгүүд дээр 00 байхаас гадна мөсөн дээр био 00 байрлуулахаар төлөвлөсөн. Төсвийн хувьд хараахан батлагдаагүй байна. Орон нутгийн сан бусад байгууллагуудаас хөрөнгө оруулалт татах төлөвлөгөөтэй байна. Иргэд ирж худалдаа наймаа эрхлэх бүрэн боломжтой.

Ховд аймаг бол Баруун бүсийн тулгуур төв. Олон ястны өлгий нутаг. Мөн баруун бүсийн томоохон эдийн засагтай аймаг гэж харж байгаа гэв.

Хуурамч баримт бичиг ашиглан их хэмжээний хохирол учруулжээ
Хуурамч баримт бичиг ашиглан их хэмжээний хохирол учруулжээ
 
“Шинэ хоршоо хөдөлгөөн”-д 9-өөс дээш тооны малчид нэгдэн хоршоо байгуулах боломжтой
“Шинэ хоршоо хөдөлгөөн”-д 9-өөс дээш тооны малчид нэгдэн хоршоо байгуулах боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.