“Ө” нь “Г банк” ХХК-д харилцааны менежерээр ажиллаж байхдаа хуурамч баримт бичиг болон цахим хэрэгсэл ашиглан “Г” банкийг төөрөгдөлд оруулан нэр бүхий 5 хүний нэр дээр зээлийн эрхтэй карт нээлгэж, нийт 266.353.808.51 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос “Ө”-г залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн хэмээн дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх “Ө”-г баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дэлгэрэнгүйтэй https://shuukh.mn холбоосоор танилцана уу.
Эх сурвалж: ШҮҮХ