/2022.12.27/: 2022 оны 12 дугаар сарын 27 ны өдөр Богдхан уулын Хүүшийн аманд хашаа хайсыг албадан буулгах ажил хийгдлээ.
Тус хэсэгт Монгол Улсын Засгийн газрын Олон нийттэй харилцах мэдээллийн 11-11 төв, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай дугаар 117, Хамгаалалтын захиргаанд ирүүлсэн иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбай бүхий хэсэгт орц, гарц хааж байсан хэсгийг чөлөөлөн туслах зам бүхий хэсгийг нээжээ.
Богдхан уулын хязгаарлалтын бүсэд байгаа стандартын бус хашаа хайсыг албадан буулгах ажил үе шаттайгаар үргэлжлүүлэн хийгдэж байна.
Дархан цаазат Богдхан ууланд газар ашиглагч иргэн, аж ахуй нэгжүүд та бүхэн нийтийн эзэмшлийн зам, орц гарц, амьтны нүүдэл шилжилтэнд саад учруулж байгаа стандартын бус хашаа, хайсаа буулгаж, албан даалгаварын хэрэгжилтийг хангах ажилд хамтран ажиллана уу.
Эх сурвалж: БХУДЦГ