/2022.12.27/: Өмнөд Солонгосын эрх баригчид насанд хүрэгчдийн секс хүүхэлдэйг импортлоход тавьсан хоригоо цуцаллаа.
Засгийн газар хүмүүсийн хувийн амьдралд хөндлөнгөөс оролцсон эсэх талаар олон жил маргалдсаны эцэст энэхүү шийдвэрийг гаргажээ.
Шинэчилсэн удирдамжаар насанд хүрэгчдийн хүүхэлдэйг гаалиар нэвтрүүлэхийг зөвшөөрч байгаа ч хүүхдүүдтэй төстэй хүүхэд шиг харагддаг хүүхэлдэйг хориглосон хэвээр байна гэж Солонгосын гаалийн алба мэдэгдэв.
Албаны хүмүүс Өмнөд Солонгосын уламжлал болон нийтийн ёс суртахуунд харшлана гэж үзсэн барааг хязгаарласан хуулийн дагуу хүн шиг хэмжээтэй секс хүүхэлдэйг импортлохыг хориглоод байсан юм.
Гаалийнхны зүгээс саяхан гарсан шүүхийн шийдвэр, Жендэрийн эрх тэгш байдал, гэр бүлийн яам зэрэг төрийн холбогдох байгууллагуудын дүгнэлтийг судалсны үндсэн дээр ийм шийдвэр гаргасан гэж мэдэгдэлдээ дурджээ.
Гаалийн ажилтнууд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Өмнөд Солонгост ирсэн 1000 гаруй секс хүүхэлдэйг хадгалсаар байгаа бөгөөд энэхүү шийдвэр нь импортлогчдод бүтээгдэхүүнээ засгийн газрын хадгалалтаас буцаан авах боломжийг олгож байгаа юм.
Харин гаалийн ажилтнууд олны танил хүмүүс гэх мэт бодит хүмүүстэй төстэй секс хүүхэлдэйг худалдаалахыг хориглоно гэж мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС