Ц.Цэрэнпунцаг: 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд ЭТТ-н 1072 хувьцаа олгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Цэрэнпунцаг: 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд ЭТТ-н 1072 хувьцаа олгоно

/2022.12.27/ “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Зөрчлийн хуулийн талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль бол өнөөдөр үүсээд буй нүүрсний хулгайн асуудал, төрийн өмчит уул уурхайн компаниудын асуудлыг шийдэх томоохон шийдэл юм. Тус хуулийг дагалдуулан тогтоолын төсөл боловсруулж байгаа. Тус тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцаатай иргэдийн эрхийг нээж өгч байна. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхдүүдийн хувьд хийдэл гараад хувьцаа авч чадалгүй үлдчихсэн байгаа. Тухайн хүүхдүүдэд иргэнийх нь эрхийг эдлүүлж 1072 хувьцаа эзэмшүүлэх эрхийг нь нээж өгөх юм.

Хоёрдугаарт, Хөрөнгийн бирж нээлттэй компани болж байна. Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа нээлттэй болсноор олон нийтийн хяналтад орох боломжийг олгож байна. Тус компани амжилттай IPO гаргаж чадвал цаашид төрийн өмчит компаниудыг энэ жишгээр нээлттэй, ил тод үйл ажиллагаатай болгоно гэв.

ШӨХТГ: Хэрэглэгчид гурвалсан үйлчилгээг тусад нь авах боломжтой болно
ШӨХТГ: Хэрэглэгчид гурвалсан үйлчилгээг тусад нь авах боломжтой болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.