Ардчилсан намын эв нэгдлийг хангах ажлын хэсэг байгуулагджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардчилсан намын эв нэгдлийг хангах ажлын хэсэг байгуулагджээ

/2022.12.26/ УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-АН-ын бүлэг өнөөдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралдлаа. Хурлаар Ардчилсан намын эв нэгдлийг хангах ажлын хэсэг байгууллаа. Энэхүү ажлын хэсэг 39 хүний бүрэлдэхүүнтэй. Даргаар нь Ж.Батсуурь гишүүн ажиллана. Дэд даргаар НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат ажиллана.

Оны төсгөл болж байгаа учир улс төрийн нөхцөл байдалтай холбоотой дүгнэлт хийе. Шинэ жилээр бид амжилт бүтээлээ дүгнэдэг. Энэ үеэр Монголын төр ард түмэндээ 2023 оны шинэ жилээр ямар бэлэг барьж байгаа вэ гэдэг асуудал яригдаж байна. Энэ бол та бүхэнд бүгдэд нь тодорхой байгаа.

30 жилийн тогтолцооны идээ бээр шахагдаж байна. Ялангуяа сүүлийн зургаан жил засагласан эрх баригчдын бодлогын алдаанууд хагарч байна. Улс төржсөн халамжийн тогтолцоо, сонгуульд ялахын төлөөх сүлжээний улс болж хувирсны гор одоо гарч байна. Үүний хүрээнд асар олон зүйл ярьж болно.

Наад захын жишээ гэхэд Хөгжлийн банкны хулгай, нүүрсний хулгай байна. Монгол Улс хулгайн орон болж хувирлаа. Хэн нэгэн этгээдийн хулгайн асуудал биш энэ бол хуулийн хулгай. Эрх баригчид ЖДҮ-ийн зээлийн журмыг нь өөрчлөөд хуулиар хулгай хийсэн. Хөгжлийн банкны төсөл хөтөлбөрүүдийг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэдэг байсан бол ТУЗ нэртэй хэдэн тавиул очиж шийддэг болж, Хөгжлийн банканд хулгай хийсэн. Энэ бол хуулийн хулгай, хуулийн хулгай бол эрх баригчдын хулгай. 2023 онд иргэддээ барьж байгаа шинэ жилийн бэлэг бол эрх баригчдын хуулийн хулгай. Задлаад хэлбэл үнийн өсөлт, инфляц, ажлын байр гээд олон зүйл хэлж болно гэв.

Улсын хилийн зурвас газрыг тусгай хэрэгцээнд авах эрх зүйн орчныг бүрдүүллээ
Улсын хилийн зурвас газрыг тусгай хэрэгцээнд авах эрх зүйн орчныг бүрдүүллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.