Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр Гуяан хоттой хамтран ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр Гуяан хоттой хамтран ажиллана

May be an image of 3 people, people sitting, people standing and indoor

/2022.12.26/: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Гуяан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон аялал жуулчлалын талаар санал солилцож, хамтран ажиллахаар ярилцав.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Гуяан хот нь хүн амынхаа тоогоор улсдаа 10 дугаарт эрэмбэлэгддэг төдийгүй 1 сая 90 мянган хүн амтай томоохон хотуудын нэг юм. Тус хотын хувьд байгальд ээлтэй шийдлээр хөгжлийн зорилтуудаа тодорхойлж, ногоон хот болон хөгжихийн зэрэгцээ БНСУ-ын эдийн засаг, аялал жуулчлалын гол бүс юм.

May be an image of 2 people and people standing

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Гуяан хотын дарга Dong Hwan Lee тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан цаашид байгаль орчны тэр дундаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, мод тарих үйлсэд хувь нэмрээ оруулж, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт тус хотын төгөл байгуулан мод тарих ажлыг эхлүүлэхээр зөвшилцөв. Мөн бүс нутгийн аялал жуулчлалд харилцан дэмжлэг үзүүлэх чиглэлээр ойлголцол хүрч, хамтран ажиллахаар боллоо.

Гуяан хот нь манай улсын Дундговь аймагтай 2009 оноос хойш хамтран ажиллаж, тус аймгийн 100 га талбайд мод тарьж, тус хотын нэрэмжит төгөл байгуулан өнөөдөр аймгийн удирдлагуудад хүлээлгэн өгөх юм байна.

Эх сурвалж: БОАЖЯ

АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 719 хэрэг шалгагдаж байна
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 719 хэрэг шалгагдаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.