/2022.12.22/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, "Нийгэмд бухимдал маш их байгаа. Авлигал, хээл хахууль, шударга бус байдал, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна.
Өчигдрийн сонсголыг сөрөг хүчнийхэн хамтран зохион байгуулах ёстой байтал хүмүүсээ оруулж үймээн самуун дэгдээлээ. Залуучуудыг буруу зүйлд уруу татах ажлуудыг хийлээ. Би оролцож байсныхаа хувьд үүнд маш их харамссан" гэв.