Л.Наранбаатар: “Сахал“ Д.Эрдэнэбилэгийн төлөх ёстой өрийг төрийн өмчит компаниас нэхэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Наранбаатар: “Сахал“ Д.Эрдэнэбилэгийн төлөх ёстой өрийг төрийн өмчит компаниас нэхэж байна

/2022.12.22/ "Цемент шохой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрээр:

-Хөгжлийн банкнаас "Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийг хариуцагчаар татаад шүүхдэлцэж байгаа. Манай үйлдвэрийг авах гэж байна. "Сахал" Д.Эрдэнэбилэг гэдэг хүний төөрөгдүүлсэн "Хөтөл" ХХК гэдэг нэртэй компани 2015 онд 61 сая долларын хөрөнгө оруулалтыг "Хөтөлийн цемент шохой" ТӨХК-руу хийнэ гэж Хөгжлийн банкнаас зээл авсан байдаг. Үндсэндээ тэр мөнгийг манайхаас нэхэмжилж байна. Үнэн хэрэгтээ дээрх хоёр бол тусдаа компаниуд. Гэвч "Сахал" Д.Эрдэнэбилэг гэдэг хүний төлөх ёстой өрийг төрийн өмчит компаниас нэхэж байна.

Би "Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийг хариуцаж байгаа хүний хувьд энэ хохирлыг луйварчдаас нэхэмжилж байгаа. Нүүрсний хулгайчдаа нэрлэ гэж байгаа шиг ямар ч байсан цементийн хулгайчаа олчихлоо. Хохирлоо тодорхой болгочихсон, одоо нэхэмжилж байна. Үр дүнд хүрэхэд маш ойрхон байна. Өнөөдөр 13.00 цагаас энэ хэрэгтэй холбоотой шүүх хурал болно. "Сахал" Эрдэнэбилэг гэдэг луйварчны өрийг манай компани төлөхгүй гэдгийг хатуу хэлье.

Засгийн газар зөвхөн нүүрсний хулгайтай тэмцээгүй. Цемент, зэс, төмрийн баяжмалын хулгайтай давхар тэмцэж байна. Энэ бүх тэмцэлд ард түмний дэмжлэг хэрэгтэй.

Зүүн Азийн залуучуудын наадмыг сурвалжлах өсвөрийн сурвалжлагчдын хөтөлбөрийг зарлалаа
Зүүн Азийн залуучуудын наадмыг сурвалжлах өсвөрийн сурвалжлагчдын хөтөлбөрийг зарлалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.