Зогсож байсан ачааны автомашины араас мөргөж амиа алджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зогсож байсан ачааны автомашины араас мөргөж амиа алджээ

/2022.12.22/: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Хусдайн даваа” гэдэг газар Автозамын осол болж автомашины бүхээгт 1 хүн хавчуулагдаж нас барсан тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь алба хаагчдыг очиход “Хустайн даваа”-ны хойд бэлд автозамын зорчих хэсгийн хажууд зогсож байсан ачааны автомашины араас “Ранжер” загварын ачааны автомашин мөргөж, жолооч М 59 настай, эрэгтэй автомашиныхаа бүхээгт хавчуулагдан амиа алдсан байсныг 7 минут ажиллан цогцсыг гаргаж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Д.Ганбат: Нүүрсний хулгайчдыг өмгөөлөх сонсгол болж өнгөрлөө
Д.Ганбат: Нүүрсний хулгайчдыг өмгөөлөх сонсгол болж өнгөрлөө
 
Монгол, Туркменистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурлаа
Монгол, Туркменистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.