Д.Ганбат: Нүүрсний хулгайчдыг өмгөөлөх сонсгол болж өнгөрлөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Нүүрсний хулгайчдыг өмгөөлөх сонсгол болж өнгөрлөө

/2022.12.22/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Ирээдүйгээ хулгайлуулсан залуучууд маань 18 өдөр Сүхбаатарын талбайд жагслаа. Хөхөө өвлийн хүйтэнд хүйтэн цементэн дээр эрүүл мэндээ золиосоллоо. Залуучуудын эрүүл мэндийг юугаар ч нөхөж барахгүй. Гэтэл нүүрсний хулгайчдыг зарла гэж шаардсан иргэдийг жагсаал үр дүнд хүрсэнгүй.

Ард түмэн маш олон зүйлийг мартдаг. Гэхдээ энэ мэдрэмжийг мартахгүй байх гэж бодож байна. 10 жил төмөр замыг вагонтой нь, доторх ачаатай нь хулгайлсан хүмүүс шийтгэлгүй үлдэж байна. Өчигдрийн сонсгол их аятайхан явж болохоор байлаа. Гэвч ард иргэдийн мэдэх эрхэд халдаж, нүүрсний хулгайчдыг өмгөөлөх хурал болоод тарлаа. Ард нийтийн жагсаалыг саармагжуулах ажиллагаа боллоо. Өнөөдөр Монголд нүүрсний хулгайчид л жаргалтай байна.

УИХ-ын дарга, Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд нар бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулсан нь дээр. Хулгайч хулгайчаа шалгадаггүй юм гэж гадуур ярьж байна гэв.

С.Ганбаатар: Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар “ГОК“-ыг булаацалдсаар ирсэн
С.Ганбаатар: Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар “ГОК“-ыг булаацалдсаар ирсэн
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.