“Монголд нүүрсний үнийг богинын тээвэрт явдаг хүмүүс тогтоож байна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монголд нүүрсний үнийг богинын тээвэрт явдаг хүмүүс тогтоож байна“

/2022.12.22/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Дархан арьс ширний цогцолборын үйл ажиллагааны талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, "Эрдэнэс Тавантолгой" ХК-г хувьчлах гэж байгааг зогсоох хэрэгтэй. Нүүрсний хулгай газар авсан. Ил тод биш, хяналтгүй байснаас болж хулгай гарсан. Гэдээ би өнөөдөр энэ талаар ярихгүй.

Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар ГОК-ыг булаацалдсаар ирсэн. ГОК-ын баялгийн гэрээ, баяжмалын гэрээ, ЭТТ-н гэрээнүүдийг л булаацалддаг. Тиймээс МАН-ынхан оруулж ирсэн хуулиа татаж ав. Иргэдийн тэмцлийг дагуулж тонгорч, өмчийн эрхэнд нь халдаж болохгүй" гэлээ.

Үүний дараагаар УИХ-ын гишүүн Д.Ганбат өчигдөр болж өнгөрсөн нээлттэй сонсголтой холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.

Тэрээр:

-Ирээдүйгээ хулгайлуулсан залуучууд маань 18 өдөр Сүхбаатарын талбайд жагслаа. Хөхөө өвлийн хүйтэнд хүйтэн цементэн дээр эрүүл мэндээ золиосоллоо. Залуучуудын эрүүл мэндийг юугаар ч нөхөж барахгүй. Гэтэл нүүрсний хулгайчдыг зарла гэж шаардсан иргэдийг жагсаал үр дүнд хүрсэнгүй.

Ард түмэн маш олон зүйлийг мартдаг. Гэхдээ энэ мэдрэмжийг мартахгүй байх гэж бодож байна. 10 жил төмөр замыг вагонтой нь, доторх ачаатай нь хулгайлсан хүмүүс шийтгэлгүй үлдэж байна. Өчигдрийн сонсгол их аятайхан явж болохоор байлаа. Гэвч ард иргэдийн мэдэх эрхэд халдаж, нүүрсний хулгайчдыг өмгөөлөх хурал болоод тарлаа. Ард нийтийн жагсаалыг саармагжуулах ажиллагаа боллоо. Өнөөдөр Монголд нүүрсний хулгайчид л жаргалтай байна.

УИХ-ын дарга, Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд нар бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулсан нь дээр. Хулгайч хулгайчаа шалгадаггүй юм гэж гадуур ярьж байна гэв.

Үргэлжлүүлэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Монгол Улсад нүүрсний үнийг богинын тээвэр хийдэг хүмүүс тогтоож байна. Үүнд нь эрх баригч нар оролцчихсон явж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалттай маш олон компаниуд бий. 10 мянга орчим машины 90 хувь нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай. Үлдсэн хувь нь манай эрх баригч нарын машин байдаг. Тухайлбал, ЭТТ байгаа. Аман дээрээ 109 доллараар нүүрсээ зарж байгаа. Богинын тээвэрт явж буй хүмүүс түрүүлж үнээ тогтоогоод дараагаар нь ЭТТ-н амны үнээ тогтоодог гэлээ.

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд,

  • Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хороо боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
  • “Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, хаалттай/
  • Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Эдийн засгийн байнгын хорооноос боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулж, 2022.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • ““Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Дархан арьс ширний цогцолборын үйл ажиллагааны талаар” тавьсан асуулгын хариуг сонсох
Хүүхдэд ээлтэй сургуулийн индекс боловсруулахад оролцогч талуудын уулзалт боллоо
Хүүхдэд ээлтэй сургуулийн индекс боловсруулахад оролцогч талуудын уулзалт боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.