Хүүхдэд ээлтэй сургуулийн индекс боловсруулахад оролцогч талуудын уулзалт боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдэд ээлтэй сургуулийн индекс боловсруулахад оролцогч талуудын уулзалт боллоо

/2022.12.22/: Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон суралцагчдад ээлтэй орчинг бүрдүүлэх чиглэлийн хүрээнд ЭМЯ, БШУЯ, ХНХЯ, ГБХЗХГ, МХЕГ, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ оролцсон уулзалтыг зохион байгууллаа.

Энэхүү уулзалтаар хүүхдэд ээлтэй эрүүл сургууль, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих боловсрол олгох чиглэлд НҮБ, ДЭМБ зүгээс баримталдаг бодлого зөвлөмжийг танилцуулж, АНУ, ИХ Британи зэрэг улсуудад сургуулиудыг хүүхдэд ээлтэй чиглэлээр үнэлдэг шалгуур, олон нийтэд мэдээлдэг жишиг туршлагыг судлан ярилцлаа.

Мөн НҮБ-ын Хүүхдийн сан зүгээс хүүхдэд ээлтэй аймаг төслийг Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймагт хэрэгжүүлсэн туршлага цаашид үндэсний хэмжээнд нэвтрүүлэхэд холбогдох төрийн ба төрийн бус байгууллагууд хэрхэн оролцох чиглэлд санал солилцлоо.

Энэхүү уулзалтаар олон талт оролцогч талуудын хамтарсан ажлын хэсгийг байгуулан Хүүхдэд ээлтэй эрүүл сургуулийн шалгуурийг баталж, энэхүү шалгуурыг ханган ажиллахад дэмжлэг үзүүлэх чиглэлд ажиллахаар тохирлоо.

Эх сурвалж: ЭМЯ

ЦЕГ: Суулт зарласан иргэдийг эмнэлэгт хүргэсэн, нэг ч хүн БАРИВЧИЛЖ, СААТУУЛААГҮЙ
ЦЕГ: Суулт зарласан иргэдийг эмнэлэгт хүргэсэн, нэг ч хүн БАРИВЧИЛЖ, СААТУУЛААГҮЙ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.