“ЖАЙКА“-тай хамтарсан төсөл 5 дахь жилдээ үргэлжилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ЖАЙКА“-тай хамтарсан төсөл 5 дахь жилдээ үргэлжилж байна

No photo description available.

/2022.01.26/: Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага "ЖАЙКА"-гаас хэрэгжүүлж буй “Монгол Улсын барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх” төсөл 5 дахь жилдээ үргэлжилж байна.

Энэхүү төслийн хүрээнд Барилгын хөгжлийн төвд хөдөлмөрийн аюулгүй байдлын жишиг танхимыг байгуулснаас гадна тухайн танхимыг түшиглэн өнгөрсөн хугацаанд ХАБЭА-н сургагч багш бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Мөн Барилгын хөгжлийн төвтэй хамтран барилгын салбар дахь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлага, ИТА, туслан гүйцэтгэгч нарт чиглэсэн ХАБЭА-н хууль эрх зүйн орчин, мэдлэг, аюулгүй ажиллагааны дадлыг бий болгох, аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Японы тэргүүн туршлага, жишээг танилцуулсан сургалтуудыг зохион байгуулсан юм.

Сургалтад ашиглагдсан тоног төхөөрөмж, видео хичээл зэргийг БХТ-д хүлээлгэн өгч санамж бичиг үйлдлээ. Төслийн хугацаа удахгүй дуусаж байгаатай холбоотойгоор ЖАЙКА олон улсын байгууллагын төслийн баг хамт олноос Барилгын хөгжлийн төвийн ажилтнуудаа 2021 онд манлайлан ажилласан шилдэг дөрвөн ажилтанд нэг бүрийн хамгаалах хэрэгсэл бүхий ажлын хувцас хэрэглэлийг бэлэглэн гардуулж өглөө.

Эх сурвалж: БХБЯ

2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажууллаа
2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.