/2021.12.24/: Улаанбаатар хотыг зурагжуулахаар 1930 онд агаараас газрын зураг авч байсан үеэс Монгол улсад геодези, зураг зүйн салбарын үүсэл тавигдаж байсан түүхтэй.
Өдгөө энэ салбар 90 жилийн түүхт эх ойтойгоо золгож, өнөөдөр төрийн ордонд 90 жилийн түүхэн замналаа харуулсан үзэсгэлэнг нээлээ.
“Эх орныхоо хөгжлийн төлөө зүтгэсэн 90 жил” үзэсгэлэнгийн нээлтэд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай тэргүүтэй албаны төлөөллүүд, геодези зураг зүйн салбарын ахмад ажилтнууд оролцлоо.
Эх сурвалж: БХБЯ