С.Одонтуяа: Иргэд “ЭТТ“ ХК-н Б.Ганхуягийг сонсголд оруулъя гэсэн хүсэлт тавьж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Одонтуяа: Иргэд “ЭТТ“ ХК-н Б.Ганхуягийг сонсголд оруулъя гэсэн хүсэлт тавьж байна

/2022.12.20/ Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг энэ 21-ний өдрийн 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулахаар болсон билээ. Үүнтэй холбогдуулан холбогдох албанынхан мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Өмнө нь УИХ-д нээлттэй сонсгол явагдаж байсан. Энэнд иргэд нилээд шүүмжлэлтэй ханддаг. Дандаа албаны хүмүүс нь тайлан тавьж дараа УИХ-ын гишүүд л асуух зүйлээ асуусаар сонсгол дуусдаг. Харин энгийн иргэд болон сөрөг хүчний зүгээс асуулт асуух, үг хэлэх боломж байдаггүй гэдэг. Энэ удаад УИХ дахь АН-ын бүлгийн гишүүний хувьд энэ асуудлыг нилээд түлхүү оруулсан. Өмнөх хөтөлбөрөөр байгууллагын хүмүүс нилээд урт илтгэл тавих байсныг 1 төлөөлөгч 10 минутаас хэтрэхээргүй байхаар зохион байгуулсан.

2022 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр УИХ дахь АН-ын бүлгээс Соёлын төв өргөөнд сонсголыг зохион байгуулж иргэдээс 1000 гаруй төлөөллийг оруулья гэсэн санал тавьсан. Гэвч УИХ-ын Нээлттэй сонсголын хууль болон бусад зохион байгуулалтын хувьд боломжгүй гэсэн хариу ирсэн учир ийнхүү төрийн ордонд хийхээр боллоо.

Иргэдийн зүгээс "Эрх баригчдыг сонсох шаардлагагүй. Харин ЭТТ ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг оруулвал сонсгол илүү бодитой, үр дүнтэй болно" гэсэн санал ирүүлж байна.

Украин Беларустай хиллэдэг хилийн хамгаалалтаа бэхжүүлэхээр болжээ
Украин Беларустай хиллэдэг хилийн хамгаалалтаа бэхжүүлэхээр болжээ
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.