/2022.12.20/: Европын католик шашинтай орнуудад хамгийн алдартай баяруудын нэг бол яалтчгүй Гэгээн Николасын өдөр юм.
Николас бол Христийн сүмийн хамгийн алдартай гэгээнтнүүдийн нэг бөгөөд түүнийг өрнө, дорно дахинд хүндэтгэдэн ийнхүү энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Христийн шашинтнууд энэ өдрийг 12 дугаар сарын 19-нд, католик шашинтнууд 12 дугаар сарын 6-ны өдөр тэмдэглэдэг.
Энэхүү гэгээн Николас нь ядуу, зовж шаналсан иргэдэд тусламжийн гараа сунгах сайхан сэтгэлтэй нэгэн байсан бөгөөд түүний энэхүү өглөгч зан, сайхан сэтгэлийг дурсан санахаар уламжлал болгон тэмдэглэн иржээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський өөрийн цахим хуудсаараа дамжуулан ард иргэддээ энэхүү баярын мэндчилгээг дэвшүүлснийг хүргэж байна.
Тэрээр:
"Энэ жилийн Гэгээн Николасын өдөр онцгой болж байна. Гэхдээ дайны сүүдэрт дарагдсан учраас биш, харин бид бүгдийн зүрхэнд итгэл байгаа учраас. Сайн сайхан бүхний цаана гайхалтай хүч чадал байдаг ба харанхуйг гэрэл мөнхөд ялдаг тул муу бүхний эсрэг тэмцэх итгэл маш хүчтэй байдаг.
Хүүхдүүд маань энэ баяраар Гэгээн Николасаас Украйн улсын энх тайвны төлөө, ялалтыг хүсэж байна. Дайны хүнд үед бид бие биедээ гайхамшигийг бүтээж байна. Бид нэгнээ дэмжиж туслаж, бусдын сэтгэлийг сайн үйлсээр дулаацуулж, халуун сэтгэлээр дүүргэж байна.
Энэ бол Финландын 14 настай Хенриккагийн өгсөн бэлэг. Дайн эхэлсний дараа тэр охин манай хүмүүст өөрийн чадах чинээгээрээ туслахаар шийджээ. Тиймээс дулаан ноосон оймс нэхэж, түүнийгээ зарж, олсон мөнгөө Украйныг дэмжихэд хандивлаж эхэлсэн байна. Охины хүсэлтээр өөрийнх нь нэхсэн хосуудын нэг нь над дээр ирлээ. Хенрикка болон түүний өвөө Antti Puijola нарт баярлалаа!
Иймэрхүү түүх бүр бидэнд урам зориг өгч, цааш явах хүчийг өгдөг. Ялангуяа өнөөдөр шиг өдөр. Өөрийн мөрөөдөл болон бусдын мөрөөдөлд итгэ, сайн сайхан, энх тайван, хайр, шударга ёс гарцаагүй ялна гэдэгт итгэ. Тиймээс, Украйн ялна" гэжээ.