Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулна

May be an image of 5 people and people standing

/2022.12.20/: Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлал, нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулах, судалгаа, хэлэлцүүлэг хийх ажлын хэсгийг байгуулсан юм.

Ажлын хэсэг нь Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлал, нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулах, судалгаа, хэлэлцүүлэг хийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх арга хэмжээг авах юм.

Ажлын хэсгийн анхдугаар хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 16-нд болж, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ оролцон үг хэллээ.

Тэрээр “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлогын цөм болох “бүх нийтийн биеийн тамир, спорт”-ыг хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай тухай тэмдэглэж, Биеийн тамир, спортын тухай хуулийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлэх, тус салбарт тулгамдсан зарим асуудлыг хуулийн шинэтгэлийн хүрээнд шийдвэрлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх нь ажлын хэсгийн зорилго хэмээн онцлов. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.1-д “Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зан төлөвт насан туршийн дадал олгох зорилго бүхий биеийн тамир, спортын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог үндэсний хэмжээнд бүрдүүлнэ.” гэж заасан нь Биеийн тамир, спортын тухай хуулийг үзэл баримтлалын түвшинд эргэн харах, шинэчлэх шаардлагатай болсон гэж тэрээр мэдэгдлээ.

May be an image of 8 people, people sitting and people standing

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зүгээс нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулах, спортоор дамжуулан хүн амын эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх, Засгийн газраас дэвшүүлсэн нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэх, харилцааны соёлтой байх, эрүүл идэвхтэй амьдралыг сахих, ёс зүйтэй байх, үлгэрлэн манлайлах явдлыг биеийн тамир, спортын салбараас түүчээлэн хэвшүүлэх ажлыг зохион байгуулах чиглэлийн ажлыг хууль, дүрэм, журамд тусган, амьдрал, үйл ажиллагаандаа дадал болгон хэвшүүлэх нь чухал байгаа талаар дурдсан юм.

May be an image of 5 people, people sitting and people standing

Хурлын үеэр хуулийн ажлын хэсгийн дарга Э.Тэмүүжин нь хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулж, “Хууль тогтоомжийн тухай хуульд заасан үндэслэл шаардлага-”ыг танилцуулсан бол Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан нь “Биеийн тамир, спортын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулга”-ыг хийж, БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнэ нь “УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачилсан Биеийн тамир, спортын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулга”-ыг ажлын хэсгийнхэнд мэдээлсэн бол Ажлын албаны хуулийн мэргэжилтэн Б.Өлзийбаяр нь “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ын талаар гишүүдэд танилцуулга хийлээ. БТСУХ-ны дарга Д. Жаргалсайхан мэдээлэлдээ БТС-ын хууль, эрх зүйн орчинг өөрчлөн шинэчлэх явдал бол их чухал асуудал.

May be an image of 3 people, people sitting and people standing

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос 2021 оны дөрөвдүгээр сарын 27-нд БТС-ын тухай хуулийн ажлын хэсгийг тусгайлан байгуулан ажиллаж, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ахалсан ба өнгөрсөн хугацаанд олон удаагийн хурал, хэлэлцүүлэг, санал хүлээн авах, судалгаа хийн төслийн төсөл боловсруулан, УИХ-ын гишүүд нь идэвх чармайлт гарган ажиллаж байгааг тэрээр дурдан ярьсан. Хэлэлцүүлсэн асуудалтай холбогдуулан Ч.Зоригтбаатар, Д.Энхгэрэл, Д.Сүрэнхорлоо, Х.Энэбиш, Х.Бакытжан, С.Жамц нарын ажлын хэсгийн гишүүд үг хэлж, олон үнэтэй санал гаргаж, өөрийн бодлоо солилцлоо.

Эх сурвалж: БТСУХ

Үндэсний сургагч 102 багш батламжаа гардан авлаа
Үндэсний сургагч 102 багш батламжаа гардан авлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.