/2022.12.15/: Нүүрсний хулгайчдын нэрийг зарлаж, хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн эсэргүүцлийн жагсаал Сүхбаатарын талбайд эхлээд 12 хоног болж байна.
Уг жагсаалыг жүжигчин Цогтоо тэргүүлж байгаа бөгөөд өнгөрсөн шөнө түүний дүүгийн гэрт халдсан талаар тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Тэрээр:
"Төрсөн ганц охин дүүгийн минь гэрлүү гааз шахаж, иймэрхүү байдалтай болгосон байх юм. Надаар оролд. Нярай хүүхэдтэй өнчин дүүг минь битгий зовоогооч. Өвдөг сөгдөөд гуйя" гэжээ.