Б.Баттөмөр: Нүүрсний асуудлаар хамгийн анх ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН ХҮН бол БИ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баттөмөр: Нүүрсний асуудлаар хамгийн анх ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН ХҮН бол БИ

/2022.12.13/ УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нар мэдээлэл хийлээ.

Нүүрсний хулгайтай холбоотойгоор 17 хүний нэрийг зарлалаа. Үүн дотор миний нэр багтсан байгаа. Монгол Улсад далд эдийн засаг маш өндөр байна. Үүнийг цэгцлээч гэж хамгийн анх шүгэл үлээсэн хүн бол би. Далд эдийн засаг гэдэгт нүүрсний хулгай багтаж байгаа. Энэ асуудалд би маш тодорхой байр сууриа илэрхийлсээр ирсэн. Гэтэл өнөөдөр би өөрөө нүүрсний хулгайч болоод явж байна. Тавантолгой гэдэг газар хаана байдгийг би мэдэхгүй. Оффис нь хаана байдгийг ч мэдэхгүй.

Би нефтийн компанийн хувь эзэмшдэг. Яагаад ингэж зарлах болов гэдгийг гайхаж байна. Би цаашид хулгайтай тэмцэнэ. Намайг дуугүй болгоно гэж бодож байгаа бол тийм зүйл байхгүй. Цаашид хулгайтай тэмцэнэ.

Нүүрсний хулгай гаарсан. 18 машин 6 мянган удаа хилээр гараад явчихсаныг шүүмжлээд байгаа шүү дээ. Үүний төлөө надад ийм асуудлыг тохох гэж оролдож байгаа юм уу. Би ч гэсэн хүн. Тиймээс АТГ үүнийгээ нотлох ёстой. Ард иргэд сонгогчиддоо хэлэхэд, надад нэг портер нүүрс гаргасан тохиолдол байвал ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн байна. Энэ бол ташаа мэдээлэл. Андуурал гарсан байх.

"Тавантолгой" ХХК-д шатахуун нийлүүлж үзээгүй. Нүүрс тээвэрлэгч компаниуд манайхаас шатахуун л авсан байхыг үгүйсгэхгүй гэлээ.

Ц.Анандбазар: Би 7 дугаар ангиасаа хойш нүүрс хутгаж үзээгүй хүн
Ц.Анандбазар: Би 7 дугаар ангиасаа хойш нүүрс хутгаж үзээгүй хүн
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.