Ц.Анандбазар: Би 7 дугаар ангиасаа хойш нүүрс хутгаж үзээгүй хүн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Анандбазар: Би 7 дугаар ангиасаа хойш нүүрс хутгаж үзээгүй хүн

/2022.12.13/ УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар:

-Нүүрсний хулгайн асуудал бүх хүний анхаарлын төвд байна. УИХ дээр ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн нэг гишүүн нь би. Гэтэл нүүрсний хулгайг илрүүлэх ажлын хэсэг ажлаа хийж дуусаагүй байхад иймэрхүү сөрөг Пи-ар цацаж байгаа нь бидний ажлыг хийлгүүлэхгүй гэсэн нүүрсний хулгайч нарын хийж буй хэрэг байна. Миний бие нүүрсний компанийн нэг ширхэг ч хувь эзэмшдэггүй. Нэг ширхэг ч уурхайн лиценз байхгүй. Манай бизнесийн баримталдаг зарчим бол уурхай эрхлэхгүй, алт ухахгүй, архи үйлдвэрлэхгүй гэсэн зорилготой ажилладаг. Үүнийгээ би өмнө нь хэлж байсан.

Монголын ард түмний боломжийг хулгайлсан нүүрсний хулгайч нар амь тавих дөхөөд, бүх зүйл нь тодорхой болоод ирэхээр огт оролцдоггүй гишүүдийн нэрийг оролцуулж байна. Ингэж хулгайгаа займчуулж, алга болгох гэж оролдож байна.

Булган аймагт нэг ч уурхай байдаггүй. Би долоодугаар ангид байхдаа гэртээ нүүрс оруулж байснаа санадаг. Үүнээс хойш нүүрс хутгаж ч үзээгүй. Хүрз нүүрс гаргаж үзээгүй хүнийг нүүрсний хулгайд сэрдэнэ гэдэг бол өөрсдийнхөө ажлыг баллуурдах гэж байгаа хэрэг. Ийм увайгүй зүйл хийж байгаа хүмүүс удахгүй тодорно. АТГ маш хөнгөн хуумгай мэдэгдэл хийж байгаад харамсаж байна. Маргааш АТГ-ын удирдлагатай уулзана гэлээ.

Маргааш -19 хэм, цас орохгүй
Маргааш -19 хэм, цас орохгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.