/2022.12.13/: Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 11 сарын 30-ний өдрийн хуралдаанаар аялал жуулчлалын салбарт 55 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй олгох шийдвэр гарсан.
Тус хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр шийдвэрлэх ба банкны зээлийн нийт хүүгийн 7%-ийг Засгийн газар 2 жилийн хугацаанд төлөх юм. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд, инфляцийн төвшин өндөр байгаа энэ үед арилжааны банкны эх үүсвэрээс зээл гаргах асуудлыг судлах, зээлийн нөхцөл шаардлагыг тодорхой болгох ажлуудыг үе шаттай хийж байна.
Энэ хүрээнд БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа, мэргэжилтэн П.Баярцэцэг нар Монголын банкны холбооны Ерөнхийлөгч Б.Мэдрээ, Хуульч Б.Солонго, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны менежер Б.Нинжин болон Монголын аялал жуулчлалын холбоо, Жуулчны баазуудын холбоо, Тур операторуудын төлөөлөл Х.Мөнх-Эрдэнэ, А.Энхзул, Н. Отгонбаатар, Ц.Отгонбаяр, Ж.Пүрэвсүрэн нар хамтран зээлийн асуудлаар цаашид хамтран ажиллахаар боллоо.
Эх сурвалж: БОАЖЯ