Х.Нямбаатар: Өнөөдөртөө багтаж нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрсийг зарлана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Өнөөдөртөө багтаж нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрсийг зарлана

/2022.12.13/ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Нүүрсний хулгайн” хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл хийж байна.

Тэрээр:

-Дөнгөж сая мөрдөн шалгах ажиллагааг ахалж байгаа хүмүүстэй холбогдлоо. Хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй, хэн нэгнийг ял завшуулахгүй байх талаас нь ажиллаж байна. Ялангуяа хоригдож байгаа хүмүүсээс тайлбар, мэдүүлэг авах ажил үргэлжилж байгаа учир бага зэрэг хугацаа шаардагдаж байна. Тиймээс өнөөдөртөө багтааж мэдээлэл өгье гэж холбогдох албаны хүмүүс хэллээ.

Яг одоо Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл буюу 22 дугаар зүйлийн тодорхой заалтуудад хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй, хэрэгт холбогдсон этгээд торгуулийн ял хүлээдэггүй байх хуулийн зохицуулалтыг боловсруулж дуусаж байгаа. Түүнчлэн төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж байна.

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж буй баг нэлээд эрчимтэй ажиллаж байна. Өчигдөр 2 мянга гаруй тээврийн хэрэгслийн жолооч, тээврийн компанийн гүйцэтгэх удирдлагуудыг асууж, тодруулсан байгаа. Мөн хоосон гарсан гэх тээврийн хэрэгсэл бүрийн мэдээллийг тулгах, тайлбар мэдүүлэг авах ажлууд үргэлжилж байна.

ШУУД: Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
ШУУД: Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.