/2022.12.12/ НЗДТГ-аас жагсагчдад гэр барих зөвшөөрөл олгохоор болжээ.
Энэ талаар Нийслэлийн захирагчийн албаны тамгын газрын дарга И.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрээр:
-Талбайн урд хэсэг буюу автомашины зогсоолд 2-оос илүүгүй гэр барих зөвшөөрлийг олгож байна. Бид эрх зүйт хуультай төрд амьдарч байгаа. Тиймээс өнөөдөр хүчин төгөлдөр байгаа хуулийнхаа хүрээнд суулт зарласан хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах талаас нь зохицуулалт хийж байна. Та бүхний хувьд талбайн урд талд, автомашины зогсоол дээр гэр барих боломжтой. Өнгөрсөн баасан гарагт гэр барих хоёр хүсэлт ирсэн. Гэхдээ жагсаал цуглаан хийх тухай хуулийн 8 дугаар зүйлийн хүрээнд бид талбай дээр гэр барих зөвшөөрөл өгөх боломжгүй байна. Тиймээс бид та бүхний эрх ашгийг бодож, ойлгож Сүхбаатарын талбайд үл хамаарах хэсэгт гэр барих зөвшөөрөл өгч байна гэлээ.