“Иргэдийн 85 хувь нь юмны үнэ нэмэгдсэнд бухимдаж жагсаж байна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Иргэдийн 85 хувь нь юмны үнэ нэмэгдсэнд бухимдаж жагсаж байна“

/2022.12.12/ УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдээлэл хийлээ.

Тэрээр:

-Гадаа цуглаж буй иргэдийн ердөө 15 хувь нь нүүрсний хулгайтай холбоотойгоор бухимдаж байна. Харин 85 хувь нь амьдрал хэцүү байна гэж бухимдаж байна. Юмны үнэ нэмэгдсэн, ханш унасан, авч байгаа цалин хүрэхээ больсон, ААН-үүд хаалгаа барьсан, хүнд суртал, авлигал, хахууль бүх шатанд даамжирсанд эсэргүүцлээ илэрхийлж байгаа.

Мөн хүн амын орлогын албан татвар нэмэгдсэнд дургүйцэж байна. Үүнийг төсөв батлах үеэр АН-ын бүлэг хатуу хэлж байсан. "Энэ бол дундаж давхаргыг жинхэнэ үгүй хийх татварын заалт байна" гэж анхааруулж байсан гэв.

С.Одонтуяа: Нүүрсний хэргийн бүх хариуцлагыг МАН хүлээх ёстой
С.Одонтуяа: Нүүрсний хэргийн бүх хариуцлагыг МАН хүлээх ёстой
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.