С.Одонтуяа: Нүүрсний хэргийн бүх хариуцлагыг МАН хүлээх ёстой
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Одонтуяа: Нүүрсний хэргийн бүх хариуцлагыг МАН хүлээх ёстой

/2022.12.12/ АН-ын бүлгээс мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Сүүлийн хоёр парламентад МАН олонх байгаа. Дангаараа 62-65 суудлыг авсан байдаг. Тиймээс энэ бүх хариуцлагыг МАН хүлээх ёстой. Хариуцлагаас бултах гэж ямар нэг арга сүвэгчилж байгаа бол бид хүлээж авахгүй. Сүүлийн үед тогтолцооны өөрчлөлт нэрийдлээр халхавчлах гэж оролдож байна. АН тогтолцоо өөрчлөхийг дэмжиж байгаа. Гэхдээ нүүрсний хулгай тогтолцоотой шууд холбоотой асуудал биш. Тогтолцоогоо өөрчлөөгүйгээс нүүрсний хулгай гарсан уу гэвэл үгүй. МАН, Засгийн газарт бүх эрх мэдэл байсан уу гэвэл байсан. Тийм байхад энэ асуудлыг өнөөдрийн хэмжээнд хүртэл даамжруулсан нь 100 хувь эрх баригчдын хүлээх ёстой хариуцлага гэлээ.

О.Цогтгэрэл: Эрх баригчид уснаас хуурай гарах гэсэн тайлбарууд хийж байна
О.Цогтгэрэл: Эрх баригчид уснаас хуурай гарах гэсэн тайлбарууд хийж байна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.