ИРГЭН: 15 жил нийгмийн даатгал төлсөн ч цалингаас цалингийн хооронд АРГАА БАРЖ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИРГЭН: 15 жил нийгмийн даатгал төлсөн ч цалингаас цалингийн хооронд АРГАА БАРЖ БАЙНА

/2022.12.09/ Нүүрсний хулгайн асуудлыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал үргэлжилсээр байгаа билээ. Тэд холбогдох хүмүүст хариуцлага тооцохоос нааш жагссаар байх болно гэдгээ илэрхийлсэн юм.

Энэ үеэр бид иргэдийн төлөөлөлтэй уулзаж, байр суурийг нь сонслоо. Иргэн:

-Би Монгол Улсын жирийн нэг залуу гэр бүлийн төлөөлөл. Гэвч цалингаас цалингийн хооронд аргаа бараад явж байна. Манай нөхөр бид хоёр 15 жил нийгмийн даатгал төлдөг. Хоёулаа ажил хийдэг. Гэсэн хэдий ч өнөөдөр байрны лизингээ төлж чадахгүй хэмжээнд хүрч байна.

Их наядын алдагдалтай төсөв баталж, нүүрсний хулгай хийчхээд бидний хойч үеийн ирээдүйг хулгайлж байгаад зэвүү хүрээд байна. Тиймээс өнөөдөр залуу хүнийхээ хувьд эсэргүүцлээ илэрхийлэхээр ирлээ гэсэн юм.

Шүүхэд шилжүүлсэн авлигын хэргийн 37.2 хувийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ
Шүүхэд шилжүүлсэн авлигын хэргийн 37.2 хувийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.