/2022.12.09/: 2022 оны эхний 10 сарын байдлаар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн Авлигын хэргээс 146 хүнд холбогдох 51 эрүүгийн хэргийг шүүхээс хянан шийдвэрлэсэн байна.
Авлигын гэмт хэрэгт шүүхээс 62 шүүгдэгчийг хахууль өгөх, 40 шүүгдэгчийг хахууль авах, 37 шүүгдэгчийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 3 шүүгдэгчийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, 2 шүүгдэгчийг хахууль зуучлах, 1 шүүгдэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан байна.
Эх сурвалж: УПЕГ