Б.Пүрэвдорж: “ЭТТ“-н Б.Ганхуяг нүүрсний бүх хулгайг мэдэж байгаа ГАНЦ ХҮН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: “ЭТТ“-н Б.Ганхуяг нүүрсний бүх хулгайг мэдэж байгаа ГАНЦ ХҮН

/2022.12.08/ УИХ-ны чуулганы хуралдаан болж байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ. Тэрээр:

-Би нүүрсний хулгайн асуудлыг хоёр жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Харамсалтай нь намайг ярьж байхад УИХ-ын гишүүд хашхиралдаад яриулдаггүй байсан. Нүүрсний хулгай байна гэдгийг хэлээд байхад ЭТТ-н захирал байсан Б.Ганхуяг намайг хоёр удаа цагдаад өгч байсан. Гэтэл өнөөдөр үнэнд гүйцэгдэж байна.

6,4 сая тонн нүүрс хулгайгаар гарчихсан. Үүний өртөг нь 6,5 тэрбум доллар гэж Т.Доржханд гишүүн ярьж байна. Эрх баригчидтай нийлээд баахан өндөр тоо тавьчихсан. Араас нь эрх баригчид 40 их наяд, 400 их наяд гэж ямар ч хамаагүй тоо хэлж энэ хэргийг замхруулах гэж байна.

Нүүрсний хулгайн ард эрх баригч нар гурван зүйлийг нууж үлдэх гэж байна. Нэгдүгээрт, тээврийн хулгай. Хоёрдугаарт оффтейк гэрээ. Гуравдугаарт, гэрээний хулгай.

"ЭТТ" ХК-ийн гүйцэтгэх захирал байсан Б.Ганхуяг дээрх бүх асуудлыг ганцаараа мэдэж байгаа хүн. Тиймээс Б.Ганхуягаа нүүрстэй холбоотой бүх хүмүүсийг нэрлэчих. Тэгвэл би бас чиний ялыг багасгах талаар санаачлаад ярилцаж өгье. Та бол угаасаа ялыг нь хөнгөвчилж магадгүй. Гэхдээ 2024 онд Ардчилсан нам ялж байгаад ясыг чинь янгинуулж байгаад бүгдийг чинь нэг талд нь гаргана гэдгийг хэлье гэлээ.

АНХААР: Баянхошуу орчмын агаар хамгийн их бохирдолтой байна
АНХААР: Баянхошуу орчмын агаар хамгийн их бохирдолтой байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.