/2022.12:08/: Сүүлийн өдрүүдэд гадаа салхи багатай тогтуун байгаагаас нийслэлийн агаарын бохирдлын хэмжээ мэдэгдэхүйц ихсэж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргадаг Agaar.mn сайт дахь мэдээлэлд яг одоогийн байдлаар Баянхошуу орчмын агаар хамгийн их бохирдолтой байгааг харуулжээ. Уг байршил дахь агаарын чанарын индекс 436 буюу Маш их бохирдолтой байна.
Хэдийгээр сайжруулсан шахмал түлшээр галлаж байгаа ч зуухны чанар муу байгаагаас агаарын бохирдол буурахгүй байгаа тухай холбогдох албаныхан мэдэгдэж байгаа.
Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг түүхий нүүрсээр галладаг уурын зуухнууд болон автомашины яндангаас ялгарч буй утаа ч агаарыг ихээр бохирдуулж байна.
Агаарын бохирдол өндөр байршилд байгаа иргэд дараах зөвлөмжийг дагах шаардлагатай.
Мөн энэ үед хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх.
Эх сурвалж: Agaar.mn