/2022.12.07/: Хүүхдийг соёл, урлаг, спортын арга хэмжээнд эцэг, эх, асран хамгаалагчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр түүний хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд, сөрөг нөлөө үзүүлэхгүй орчинд оролцуулах тухай харилцааг зохицуулах “Соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журам”-ыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Соёл урлагийн газрын даргын хамтарсан 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ны өдрийн А/242, А/76 тушаалаар баталлаа.
Тус журамд Хүүхдийг соёл, спортын үйл ажиллагаа, урлагийн тоглолт бусад арга хэмжээнд оролцуулахдаа тэдний эрхийг хангах, аюулгүй байдлыг хамгаалах, хичээл сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, хоцрогдлыг арилгах арга хэмжээ авах, эцэг, эх, асран хамгаалагч арга хэмжээнд оролцсон бол сургуулийн удирдлага, зохион байгуулагч, оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг нарийвчлан тусгасан.
Эх сурвалж: ГБХЗХГ