У.Цогтбаяр: Бид хулгайд алдсан 40 их наяд төгрөгийг улсын төсөвтөө эргүүлж авья
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Цогтбаяр: Бид хулгайд алдсан 40 их наяд төгрөгийг улсын төсөвтөө эргүүлж авья

/2022.12.07/: Сүхбаатарын талбай дээр болж буй эсэргүүцлийн жагсаал 4 дэх өдрөө үргэлжилж байна.

Жагсагчидтай уулзахаар Ерөнхий сайд болон Хууль зүйн сайд, Монгол Улсын сайд нар төв талбай дээр гараад байна.

Жагсагчдыг төлөөлж жүжигчин У.Цогтбаяр Ерөнхий сайдад хандан "Залуучуудаа бодож гарч ирсэнд баярлалаа. Бид хулгайд алдсан 40 их наяд төгрөгийг улсын төсөвтөө эргүүлж авья. Энэ хэдэн жилийн хулгай вэ? Та нэрсийг шаардлагатай бол зарлана гэж хэлсэн. Одоо зарлах болсон таныг 5 жил хүлээлээ. Та нэрсийг зоригтой зарлаачээ, та Хүрэлсүхээс битгий айгаачээ, та МАН-ын санхүүтэй холбоотой бүх хүнээс битгий айгаачээ. Та ард түмний талд гэж хэлсэн. Та хамтдаа байх чухал гэж хэлсэн. Битгий энэ нэрсийг нуу зоригтой зарлаачээ" гэлээ.

Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ жагсагчидтай уулзахаар гарч ирлээ
Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ жагсагчидтай уулзахаар гарч ирлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.