Х.Нямбаатар: Нүүрсний хулгайн талаарх мэдээллийг авах хүсэлтийг БНХАУ-д илгээсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Нүүрсний хулгайн талаарх мэдээллийг авах хүсэлтийг БНХАУ-д илгээсэн

/2022.12.07/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдэрийг танилцуулж байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Нүүрсний хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх штабыг байгууллаа. Штабыг миний бие ахалж ажиллахаар болж байгаа.

Нүүрсний хулгайн гэх хэрэгт мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагууд дараах нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж байна. Нэгдүгээрт, ЭТТ-н нүүрсний гэрээний үнэ болон гэрээ байгуулахдаа бусдад давуу байдал олгосон эсэх асуудлыг тогтоохоор ажиллаж байгаа. Хоёрдугаарт, тээвэрлэлтийн асуудал. Уртын болон богинын тээврээр бүртгэлгүй тээвэр хийгдсэн эсэх асуудал. Гуравдугаарт, төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой гэрээний ажлуудыг шалгаж байна. Оффтейк гэрээг ил болго гэсэн шаардлагыг иргэд олон нийт тавьж байна. Энэ гэрээ нь ихэвчлэн гадны хөрөнгө оруулагч, ААН-үүдтэй байгуулсан гэрээ учир гэрээнд оролцогсдын саналыг авсны үндсэн дээр ил болгох боломжтой байдаг.

Мөрдөн шалгах ажиллагааг нуун дарагдуулсан, олон нийтэд мэдээлэл өгөхөөс цааргалсан зүйл байхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч мэдээллийг олон нийтэд системтэй өгөх шаардлагыг тавьсан.

Гадаад харилцааны яамаар дамжуулан Эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд нүүрсний гэх эрүүгийн хэргийг шалгах явцад Хятадын Гаалийн байгууллагаас тодорхой мэдээллүүдийг авах хүсэлт бүхий тухай албан бичгийг БНХАУ-ын Дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. ГХ-ны сайд Б.Батцэцэг сайд яг одоо энэ асуудлаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамтай ажиллаж байна" гэлээ.

Аялал жуулчлалд чиглэсэн цогц хөтөлбөрүүдийг нийслэлд хэрэгжүүлнэ
Аялал жуулчлалд чиглэсэн цогц хөтөлбөрүүдийг нийслэлд хэрэгжүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.