/2022.12.05/ Өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний 105 чиглэлд 19 аж ахуйн нэгжийн 977 тээврийн хэрэгсэл үйлчилж байна.
Өөрөөр хэлбэл, нэгдүгээр эгнээг чөлөөлж байгаатай холбоотой өглөөний ачаалалтай 06:30-09:30 цагуудад дундын 23 зогсоолоос нэмэлтээр 52 тээврийн хэрэгсэл явж эхэлж байгаа юм. Харин оройны 17:00-19:30 цагуудад дундын 16 зогсоолоос нэмэлтээр 34 тээврийн хэрэгсэл явна. Ингэснээр 86 тээврийн хэрэгсэл богино эргэлтээр зорчиж, нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 1,029 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээнд түлшээр ажилладаг 826 тээврийн хэрэгсэл 1 өдөрт 134 тн түлш зарцуулж байна. Одоогийн байдлаар түлшний хомсдлоос шалтгаалж үйлчилгээ доголдсон аж ахуйн нэгж байхгүй гэв. Нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлын хүрээнд "ЗОРЧИГЧИДДОО ХҮЛЭЭГДЭЛГҮЙ ШУУРХАЙ ҮЙЛЧИЛЦГЭЭЕ" аяныг эхлүүлж, зарим аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд карт уншигч төхөөрөмжгүй тээврийн хэрэгслүүдийг дайчлан үйлчилгээнд ажиллуулж байгаа юм. Мөн шугам замд Автотээврийн хяналтын улсын 16 байцаагч, 144 шалгагч хяналт тавин ажиллаж байна.