ЦЕГ: Жагсаалд оролцсон иргэдийг саатуулж, эрүүлжүүлсэн тохиолдол байхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Жагсаалд оролцсон иргэдийг саатуулж, эрүүлжүүлсэн тохиолдол байхгүй

/2022.12.05/ Иргэд өчигдөр Сүхбаатарын талбайд "Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла" хэмээн Засгийн газраас шаардаж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ. Тэд өглөө 10.00 цагаас оройны 00.00 хүртэл жагссан юм.

Мөн үүнээс гадна иргэд эсэргүүцлээ илэрхийлэхээр "Их тэнгэр" ам руу явсан. Гэсэн ч 100 гаруй цагдаагийн алба хаагчийн бүрэлдэхүүнтэй хамгаалалт гаргасан байсан юм. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас жагсаал, цуглаанд оролцсон иргэдийг саатуулж, эрүүлжүүлсэн тохиолдол гараагүй гэсэн тайлбарыг өглөө.

Жагсаал өнөөдөр ч үргэлжлэх аж.

Сургуулийн хүүхдүүдийн утсыг хулгайлсан этгээдүүдийг шуурхай илрүүлжээ
Сургуулийн хүүхдүүдийн утсыг хулгайлсан этгээдүүдийг шуурхай илрүүлжээ
 
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.