Сургуулийн хүүхдүүдийн утсыг хулгайлсан этгээдүүдийг шуурхай илрүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сургуулийн хүүхдүүдийн утсыг хулгайлсан этгээдүүдийг шуурхай илрүүлжээ

/2022.12.05/: Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн сурагчийн гар утсыг халааснаас нь хулгайлан авч байгаа бичлэг гарсан.

Уг мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг хийж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын сургуулийн 2 сурагчийн гар утсыг хулгайлсан хэргийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар шуурхай илрүүллээ.

Шалгалтын явцад урьд нь халаасны хулгайн гэмт хэрэгт холбогдон шүүхээр шийтгэгдэж байсан эрхэлсэн тодорхой ажилгүй 33-34 насны Б, Э нар нь бүлэглэн үйлдсэнийг болохыг тогтоож, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Мөн Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид эрхэлсэн тодорхой ажилгүй Н.Н болон урьд халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэн удаа дараа ял шийтгэгдсэн Ц.Д, Ц.С нар нь тээврийн хэрэгсэл ашиглан бүлэг зохион байгуулалттайгаар олон удаагийн үйлдлээр халаасны хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Монголын пауэрлифтингийн гурван тамирчин долоон медаль хүртлээ
Монголын пауэрлифтингийн гурван тамирчин долоон медаль хүртлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.