Ц.Мөнх-Оргил: Нэг ч өдөр шүүгч хийж үзээгүй хүнийг УДШ-д нэр дэвшүүлж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Мөнх-Оргил: Нэг ч өдөр шүүгч хийж үзээгүй хүнийг УДШ-д нэр дэвшүүлж байна

/2022.12.02/ УИХ-ын чуулганы хуралдаан болж байна. Хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцаж байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Д.Зүмбэрэллхам даргаа танд ний нуугүй л хэлье. Үнэнийг хэлэхэд маш сэтгэл дундуур байна. Хууль батлагдсанаас хойш анх удаа дээд шүүхийн шүүгч нарыг оруулж ирж, хэлэлцэж байна. Гурван нэр дэвшигч орж ирж байгаа нь таны ажлын үр дүн. Миний хувьд гурвууланд нь сэтгэл дундуур байна. Намтар түүхийг нь харахаар туршлагатай хоёр шүүгч л байна. Гэхдээ яг дээд шүүхийн шүүгч хийх хэмжээний хүн алга.

Жишээ нь, Ганболд нэр дэвшигч нэг ч өдөр шүүгчээр ажиллаж байгаагүй. Ийм хүнийг УДШ-д нэр дэвшүүлж байна. Энэ бололцоог нь бид бүрдүүлчихсэн байна. Яг өмгөөлөгчөөр 10 жил дагнаж ажиллаагүй. Гол ажил нь багшилж л байсан байна. 2014 оноос хойш юу хийсэн нь тодорхойгүй хүн байна. 8 жил энэ хүн хаана юу хийж явсан юм бэ.

Эсвэл бид хуулиндаа өөрчлөлт оруулж засах юм уу. Анх хууль батлахад УДШ-д нэр дэвшигч нь багш байна гэж яриагүй. Их, дээд сургуулийн эрх зүйн профессор гэж ярьж байсан. Багш профессор хоёрын хооронд зарчмын зөрүү байна шүү дээ. Энэ зүйл заалтуудаа харах ёстой байсан юм биш үү. Ялангуяа Ганболд нэр дэвшигч та өөрийгөө дээд шүүгчээр ажиллахад бэлэн гэж бодож байна уу. Өмгөөлөгч, шүүгч, дээд шүүгчээр ажиллах гэдэг зарчмын хувьд асар том ялгаатай. Д.Зүмбэрэллхам та эдгээр хүмүүсийг дээд шүүгчээр ажиллаж чадна гэж бодож байна уу. Энэ хүн чинь ганц удаа хэрэг уншиж үзсэн юм уу гэв.

Үүний хариуд ЦЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхам:

-УДШ-ийн хяналтын шатны шүүхийн сонгон шалгаруулалтыг хоёр удаа явуулж, УИХ-д танилцуулж байна. Эхнийх дээр нь хоёр нэр дэвшигч танилцуулсан. Одоо гурван нэр дэвшигчийн танилцуулж байна. Эдгээр нэр дэвшигч нараар УДШ-ийн сул орон тоог нөхнө. УШД-ийн сонгон шалгаруулалтыг тусгай даалгавар бэлтгэж авдаг. Шалгалтад онолын мэдлэг, практик, бодлого боловсруулах, гаргалгаа гаргах бүхий л ур чадварыг нууцлалтай бэлтгэж, шалгалт авдаг. Олон талын шалгуураар оноо тавьж, эхний байранд шалгарсан хүмүүсийг нэр дэвшүүлдэг.

Эдгээр хүмүүс Улсын дээд шүүгчээр ажиллах бүрэн чадамжтай гэдэгт миний хувьд итгэл үнэмшилтэй байна гэв. Ганболд нэр дэвшигч нэг ч удаа шүүгчээр ажиллаж байгаагүй гэдэг нь үнэн. Гэхдээ их сургуульд багшилж байхдаа өмгөөлөгч хийж байсан гэлээ.

“Тэс Петролиум” ХХК-ийн агуулахад гарсан гал түймрийг бүрэн унтраажээ
“Тэс Петролиум” ХХК-ийн агуулахад гарсан гал түймрийг бүрэн унтраажээ
 
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.