“Гадны шалтгаант өвчлөл, нас баралтын таван жилийн байдал”-ыг танилцууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гадны шалтгаант өвчлөл, нас баралтын таван жилийн байдал”-ыг танилцууллаа

/2022.12.01/: Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 2015 оноос Монгол улсын хэмжээний осол гэмтлийн тандалтын тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд осол гэмтлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд тус төвийн Статистик Тандалт судалгааны албанаас хоёр жил тутамд “Монгол Улсын осол гэмтэл, гадны шалтгаант өвчлөл, нас баралтын таван жилийн байдал”-д тархвар зүйн судалгаа хийж, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нотолгоонд суурилсан мэдээ мэдээллээр хангаж ирсэн ба энэ онд хийгдсэн “2017-2021 онд Монгол Улсад бүртгэгдсэн осол гэмтлийн тархвар зүйн судалгаа”-ны тайлан танилцуулах өдөрлөг өчигдөр буюу 2022 оны 11 зүгээр сарын 30-ны өдөр ГССҮТ-д боллоо.

Энэхүү тархвар зүйн судалгаа нь манай улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа осол гэмтлүүдээс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулахад чиглэсэн эрүүл мэндийн салбарын болон салбар хоорондын хамтын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой гарын авлага болох юм.

Эх сурвалж: ЭМЯ

Худалдах-худалдан авах захиалга хийгдсэн л бол чанартай бараа нийлүүлэх үүрэг хүлээнэ
Худалдах-худалдан авах захиалга хийгдсэн л бол чанартай бараа нийлүүлэх үүрэг хүлээнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.