Б.Пүрэвдагва: Энэ өвөл гэр хорооллын 7,000–10,000 айлын янданг буулгана
 

Б.Пүрэвдагва: Энэ өвөл гэр хорооллын 7,000–10,000 айлын янданг буулгана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам” үндэсний форумд оролцлоо.

Энэ үеэр тэрээр "Бид энэ өвлийн улиралд багтаан НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гэр хорооллын 7,000–10,000 айлын янданг буулгана.

Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүний зэрэгцээ НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран гэр хорооллын цэвэр эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2.4 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станцыг батарей хуримтлуулах системтэй хослуулан байгуулна.

Өнөөдрийн байдлаар утаа ихтэй бүсийн 5,000 өрхийг шингэрүүлсэн хийн түлш, 408 өрхийг нарны эрчим хүчний хэрэглээнд холбож, 31 уурын зуухыг хийн болон цахилгаан халаалтад шилжүүллээ" гэлээ.

АИ92 болон евро АИ92 төрлийн автобензинд хийсэн шалгалтаар ХЭВИЙН гэх хариу гарчээ
АИ92 болон евро АИ92 төрлийн автобензинд хийсэн шалгалтаар ХЭВИЙН гэх хариу гарчээ
 
У.Хүрэлсүх: Оюутолгой ногдол ашгаас орж ирсэн эхний ашгийг ИРГЭДИЙН ДАНСАНД шилжүүлэх ёстой
У.Хүрэлсүх: Оюутолгой ногдол ашгаас орж ирсэн эхний ашгийг ИРГЭДИЙН ДАНСАНД шилжүүлэх ёстой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.