
УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр 13.30 цагаас хуралдана. Уг хурлаар “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаарх Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн мэдээллийг сонсох аж.
Сануулахад 2026 оны төсвийн тодотголын үеэр Ерөнхий сайд Н.Учралын ээжийн "Их засаг кинг" сургуульд "Гэрт ойрхон сургууль" хөтөлбөрийн хүрээнд 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох гэж байсан гэх мэдээлэл дэлгэгдэж байсан бөгөөд энэ асуудал нь олны анхаарлыг нилээдгүй татсан билээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.