
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Оюутолгойн ногдол ашгийг ард түмэн тараах нь зүйтэй хэмээн Ерөнхий сайдад үүрэгдлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэр хүнд сүүлийн өдрүүдэд газарт унаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, түүний Бага тэнгэр дэх хаус болон хотын дарга асан Х.Нямбаатарын удаа дараа хийж буй мэдэгдлээс үүдэлтэй Ерөнхийлөгчийн орлогоо нотлохыг шаардсан иргэд тоймгүй олон болсон. Мөн Х.Нямбаатар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өргөсөн тангаргаасаа няцаж, хөрөнгөө нууж, хууль зөрчсөн, ард түмнээ дарангуйлсан хэмээн тодорхойлж, түүний талаарх олон ноцтой баримтуудыг дэлгэсээр байгаа.
Харин үүний хариуд Ерөнхийлөгчийн тамгын газраас түүний бага тэнгэр дэх хаус нь нисдэг тэрэгний зогсоолгүй, 1.4 тэрбум төгрөгөөр худалдан авсан гэж тайлбарласан байдаг. Гэтэл өнөөдөр тэрбээр ийн унасан нэр хүндээ сэргээхээр Оюутолгойн ногдол ашгаар ээлжит попролтоо хийлээ. Угтаа бол уг баялгийн өгөөж нь Үндэсний баялгийн сангийн тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэдийн хуримтлалын санд байрших ёстой. Хуримтлалын санд байршсан баялгийн үр өгөөжийг эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар ашиглах эрх нь Монгол Улсын иргэн бүрт бий.
Ногдол ашгаа иргэн бүрт хуваарилах нь зөв хэдий ч бэлэн мөнгөөр тараах нь өөрөө эрсдэлтэй гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал чуулганы үеэр хэлж байсан удаатай. Ерөнхийдөө бэлэн мөнгөөр тараавал ард түмний авдаг талхны мөнгө 10 мянган төгрөгт хүрэх эрсдэл гэж Ерөнхий сайд Н.Учрал өөрөө хэлж байв. Инфляцийг барьж дийлэхгүй гэдгээ ингэж илэрхийлсэн. Гэтэл өнөөдөр өөрийн нэр хүндийг сэргээж байвал инфляцийг уландаа гишгэх нь зөв алхам гэж шийдсэн бололтой. Бэлэн мөнгө тараахыг үгүйсгэхгүй гэхдээ Бага тэнгэр дэх хаус, өөрт зориулж хийлгэсэн Хөшөөнийхөө талаар тэрбээр одоог хүртэл чимээгүй л яваа. Дуулианыг дуулианаар дардаг шиг, өөрийнхөө сенсацийг өөрийн попролтоор дарах оролдлого ийн хийлээ. Ард түмний хэцүү амьдрал дээр түшиглэж орлогынхоо эх үүсвэрийг нуух шалтаг гаргаж буй нь энэ биз ээ.
Б.АМИ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.