Б.Жаргалан: Жаахан том бай л даа, Учрал аа
 

Б.Жаргалан: Жаахан том бай л даа, Учрал аа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюутолгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь зүйтэй хэмээн Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нарт үүрэг өгсөн.

Тэгвэл уг асуудлын хүрээнд УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлээд байгаа билээ. Харин энэ талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах мэдэгдлийг хийлээ.

Тэрбээр "Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Төрийн өмчийн оролцоотой компанийн ногдол ашгийг Хуримтлалын сан дахь иргэдийн нэрийн дансанд хуримтлуулна” гэж маш тодорхой заасан байгаа. Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх эрхгүй. Түүнчлэн Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдаж болохгүй. Хуулийг өөрчлөх шаардлагатай бол УИХ өөрчилнө. Хэрэв Ерөнхийлөгч хувь хүнийхээ байр суурийг илэрхийлэх гэсэн бол Ерөнхий сайдыг дуудаж ирүүлээд, хүүхэд шиг өмнөө суулгаж байгаад ширээ тогших шаардлага бүр ч байхгүй.

Ерөнхий сайд ч гэсэн дээ. Ерөнхий сайд шиг, Засгийн газрын тэргүүн шиг баймаар байна. Саяхан УИХ дээр “Энэ мөнгийг бэлнээр тараавал талх 10,000 төгрөг болно” гээд гишүүдийг загнаж байсан хүн том ахынхаа өрөөнд томоотой гэгч нь, чив чимээгүй сууж харагдах юм. Жаахан том бай л даа, Учрал аа.

Ер нь манай эрх баригчид бусдад таалагдах дон туссан мэт өглөгийн эзэн шиг аашилдгаа болих хэрэгтэй. Эрх барьж байгаа хүчин хүнд хэцүү шийдвэр гаргаж чаддаг байх ёстой. Тэр тусмаа бүрэн эрхийн хугацаа нь удахгүй дуусах гэж байгаа Ерөнхийлөгч үлдсэн хэдэн сардаа эвтэйхэн байж, нэр төртэйгөөр албанаасаа буухаа бодмоор юм. Ядаж л орлогоо нотолчих хэрэгтэй" гэв.

Ерөнхийлөгч унасан нэр хүндээ өсгөхийн тулд 3 их наядыг тараана
Ерөнхийлөгч унасан нэр хүндээ өсгөхийн тулд 3 их наядыг тараана
 
С.Наранцогт: Иргэд зээлийн хугацаагаа 48 сар хүртэл сунгаж, сарын төлөлтөө бууруулах боломжтой боллоо
С.Наранцогт: Иргэд зээлийн хугацаагаа 48 сар хүртэл сунгаж, сарын төлөлтөө бууруулах боломжтой боллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.