Сан Францискогийн цагдаа нарт алуурчин робот ашиглах эрх олгожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сан Францискогийн цагдаа нарт алуурчин робот ашиглах эрх олгожээ

San Francisco Cops Propose Using Killer Robots to Fight Crime

/2022.11.30/: Сан Францискогийн албаны хүмүүс шаардлагатай үед хүний аминд хүрэх чадвартай, алсын удирдлагатай роботуудыг ашиглах эрхийг хотын цагдаа нарт олгох эсэх асуудлаар санал хураалт явуулжээ.

Хоёр цаг үргэлжилсэн мэтгэлцээний дараагаар уг шийдвэрийг дэмжсэн бөгөөд АНУ-ын баруун эрэг дэх хотын иргэний эрх чөлөөний байгууллагууд болон бусад цагдаагийн хяналтын бүлгүүд эрс эсэргүүцэж байсан ч энэхүү шийдвэр гарсан байна.

Саналыг ТУЗ-д илгээсэн хорооны гишүүн, хянагч Конни Чан "Хүч хэрэглэхтэй холбоотой санаа зовних асуудлууд байгааг ойлгож байгаа ч Мужийн хуулийн дагуу бид эдгээр тоног төхөөрөмжийг ашиглахыг зөвшөөрөх ёстой. Мэдээж энэ бол тийм ч хөнгөн шийдвэр гаргачих хэлэлцүүлэг биш байх болно" гэжээ.

Сан Францискогийн Цагдаагийн газарт (SFPD) одоогоор зэвсэглэсэн робот байхгүй бөгөөд роботуудыг буугаар зэвсэглэх төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгджээ. Гэхдээ тус хэлтэс тэсрэх бөмбөгөөр тоноглогдсон роботуудыг "хүчирхийлсэн, зэвсэглэсэн эсвэл аюултай сэжигтэн буулт хийх сонирхолгүй байгаа үед түүнийг аюулгүй болгох, эсэргүүцэх чадваргүй болгох" зорилгоор ашиглана гэж SFPD-ийн хэвлэлийн төлөөлөгч Эллисон Макси мэдэгдэв.

"Ийм байдлаар тоноглогдсон роботуудыг гэм зэмгүй хүмүүсийн амь насыг аврах эсвэл урьдчилан сэргийлэхийн тулд зөвхөн онцгой нөхцөлд ашиглах болно" гэж тэр хэлэв.

Цагдаа нар хүн хүчээ шавхсан эсвэл хурцадмал байдлыг бууруулах тактикгүй болсон, эсвэл сэжигтнийг өөр аргаар дарж чадахгүй гэж үзсэний дараа л робот ашиглахыг зөвшөөрнө гэдгийг онцолсон байна. Зөвхөн хязгаарлагдмал тооны өндөр албан тушаалтнууд роботуудыг үхлийн аюултай хүч болгон ашиглахыг зөвшөөрөх эрхтэй байх аж.

San Francisco considers allowing police robots to use lethal force : NPR

Сан Францискогийн цагдаагийн газарт одоогоор тэсрэх бөмбөгийг ялгах болон үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд тухайн байршлыг тодорхойлоход ашигладаг арваад газрын роботууд ажиллаж байна гэж тус хэлтэс мэдээлэв.

Энэ жил Калифорнийн шинэ хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд цагдаагийн хэлтсүүд цэргийн зориулалттай техник хэрэгслээр хангаж цагдаа нарыг цэрэгжүүлсэн нь хууль сахиулах байгууллагуудын дунд хэт их хүч хэрэглэх уур амьсгалыг бий болгож байна гэж болгоомжилж байна.

2016 онд Даллас хотод таван офицерыг хөнөөсөн мэргэн буучийг устгахад зэвсэгт роботыг илгээсэн нь АНУ-ын түүхэнд анх удаа зэвсэгт роботоор хүний амийг хөнөөсөн үйл явдал болж байжээ.

Эх сурвалж: Aljazeera

Д.Амарбаясгалан: Хөдөө орон нутагт шилжих иргэдийг дэмжих хууль батална
Д.Амарбаясгалан: Хөдөө орон нутагт шилжих иргэдийг дэмжих хууль батална
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.