16 толгой үхэр хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

16 толгой үхэр хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ

/2022.11.30/: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Наран саран”, “Хажуу”, “Гайхамшиг” гэх газруудаас энэ оны тавдугаар сараас наймдугаар сарын хооронд иргэдийн нийт 16 тооны үхэр хулгайд алдагдаж малчдад 14 сая төгрөгийн хохирол учирсан гэмт хэрэг гарчээ.

Тус хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид баримтжуулан шалгаж, тус сумын харьяат “Г” болон Баруун-Урт сумын харьяат “Г” нар нь бүлэглэн урьдчилан үгсэн тохирч, тээврийн хэрэгсэл ашиглан 3 удаагийн үйлдлээр хулгайлж, бусдад зарж, борлуулсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Иймд иргэд та бүхэн эрдэнэт мал сүргээ байнгын хариулгатай байлгаж, сэжигтэй хүн, тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад түргэн шуурхай мэдэгдэж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

“Тавантолгой түлш“ ХХК шалгуулах хүсэлтээ Тагнуулын ерөнхий газарт хүргүүллээ
“Тавантолгой түлш“ ХХК шалгуулах хүсэлтээ Тагнуулын ерөнхий газарт хүргүүллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.